Та хайртай залуугаа алдахаас айдаг, эсвэл хоорондын харьцаагаа муутгахыг хvсдэггvй бол доорх хэдэн хэллэгийг хэзээ ч тvvндээ буу хэлээрэй.
Надад яагаад энэ бэлгийг гэж?Ихэнх эмэгтэйчvvд хайртай хvн нь яагаад тvvнд ийм тэнэг зvйл бэлэглэж байгааг ойлгодоггvй. Тийм зvйл єгєхийн оронд зvгээр л мєнгийг нь єгєєд єєрєє гарч дуртай зvйлээ авсан бол хамаагvй дээр байхсан. Тэгээд ч тэд хайртай хvнийхээ чин сэтгэлийг огт гадарладаггvй. Мэдээж эрчvvд хайртай хvндээ бэлэг сонгох гэж маш их зовдог. Сонгож авсан зvйлдээ сэтгэлээ их шингээдэг. Харин талархлын оронд ийм тааламжгvй vг сонсвол эрчvvд дотроо дургvйцэж єєр нэгнийг хайж эхэлнэ.Чиний энэ найз чинь ямар найрсаг юм бэ?Найз залуу тань маш эелдэг найрсаг найзтай байж болно. Тэр найз нь чамайг сэтгэлээр уначихсан явж байхад нулимсыг чинь арчиж єгсєн байжээ гэж бодъё. Vvнээс болж баярласнаа хайртдаа хэлэх хэрэггvй. Тэр тэртэй тэргvй найзынхаа сайн хvн гэдгийг мэдэж байгаа. Тэгэхээр таны зvгээс ирэх нэмэлт мэдээлэл тvvнд огт хэрэггvй. Тэгээд ч тэр vvнээс болж чамайг найзтайгаа хардаж ч мэднэ. Энэ vед тэрээр хоёр дотныхоо хvнээс алийг нь сонгохоо шийдэж эхэлнэ. Мэдээж тэр чамтай биш, найзтайгаа харьцах харьцаагаа хадгалахыг хичээнэ шvv дээ. Тэр таныг сонгохыг vгvйсгэхгvй л дээ. Гэхдээ тэр танд vvрд итгэхээ болих болно. Танай ээж тэсэхийн аргагvй хvн юм аа!Найз залуу тань танд ээжтэйгээ маргалдсанаа яриад байвал гайхах зvйлгvй. Энэ vед тэрээр тvvний хэцvv зан ааш, утгагvй санаа бодлыг шvvмжилж ч болно. Гэхдээ энэ нь таныг ээжийг минь муулалцаад єгєєч ээ гэсэн vг биш шvv. Та зvгээр л найз охины ёсоор чимээгvй инээмсэглэхэд л хангалттай. Залууд таны тайлбар огт хэрэггvй. Тэр ээжийг минь муулаасай гэж огт хvсээгvй байгаа. Тэгээд ч ээж хvvгийн хооронд бvхий л амьдралын туршид ойлгомжгvй харилцаа байна гэж бараг vгvй. Хvv насанд хvрмэгц єєрийгєє ээжийнхээ хамгаалагч мэт vзэж эхэлдэг. Энэ бол байгалийн л хууль юм. Тиймээс ээжийн нь тухай тvvнд муулах нь тvvнийг єєрєєсєє улам л холдуулж байна гэсэн vг шvv.Манай ажлын бvхий л харчууд надад дурласан!Vнэхээр vнэн байсан ч энэ мэдээг хайртай хvндээ дуулгах хэрэггvй. Ингэснээр та тvvний нvдэн дээр єєрийн рейтингээ єсгєж хайртай хvнээрээ илvv vнэлvvлэхийг хичээж байгаа. Харин ингэснээр тэр танд эргэлзэж итгэхээ болиход хvрнэ гэдгийг та мэдээгvй яваа нь лавтай. "Би чамд хичнээн их хайртай гээч. Чиний тєлєє би бусдын хайр халамжийг ч хайхрахгvй явж байна" гэж хэлсэн vгийг тэр "Хэрвээ чи надад яг миний хvссэн шиг хандаж чадахгvй бол би єєр хvн амархан олчихож чадна шvv" гэж л ойлгох болно. Энэ нь тvvнд маш хvнд санагдаж салахаар шийдэх вий.Чи миний урьд нь явж байсан хvнтэй адилхан (адилгvй) юм аа!Одоогийн хайртай хvн чинь хуучин найз залуутай чинь адилхан ч бай, vгvй ч бай энэ нь тийм ч чухал биш гэдгийг та мэдэж байгаа. Тантай холбоотой байсан хоёр эрэгтэйг хооронд нь харьцуулахад хайртай хvн тань таагvйгээр хvлээж авдаг гэдгийг сана. Тэр танаас ялгаатай нь єєрийгєє "хуучин" хэмээн бодохгvй байгаа. Тэгээд ч тэр хэзээ нэгэн цагт тvvний оронд байсан тэр хvнийг дурсаж байгаад таагvй ханддаг. Тэгэхээр та хуучин найз залуутайгаа єнєєгийн хайртай хvнээ харьцуулахад тэр дотроо таны зvрх сэтгэлд єєр хvнийг дурсах зай байдаг юм байна хэмээн хардаж эхэлнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment