Wednesday, December 12, 2007

Âèðóñýýñ ñýðãèéëýõ 5 àðãà

1. Антивирус программыг ашигла! Байгууллагынхаа бvх компьютерт вирусын программ суулган шинээр гарсан вирусvvдийг устгах хамгийн сvvлийн vеийн єєрчлєлтийг vргэлж шинэчилж байх. Зах зээлд тэргvvлэх байр эзэлдэг антивирусын программуудын нэг нь Norton AntiVirus юм. Мeн Kaspersky, nod32 гэх мэт сайн антивирусын программууд байдаг. Norton Antivirus-ын хамгийн онцлог зvйл нь хvний оролцоо тэр бvр шаардахгvйгээр вэбээр дамжуулан автоматаар шинэчлэгдэж чаддагт оршино.
2. Шинээр гарсан вирусvvдийг устгах єєрчлєлтийг/update/ дор хаяж сард нэг удаа шинэчилж бай! Антивирусын программ суулгачихад л вируснээс айлтгvй боллоо гэж бодож болохгvй. Программ байлаа ч шинээр гарч буй вирусvvдийг арилгах єєрчлєлтийг авч суулгахгvй бол таны программ шинэ шинэ вирусvvдийг хайж олж чадахгvйн улмаас вирус тархах боломжийг та єєрєє нээж єгдєг. Ихэнх антивирусын программ нь шинээр гарч буй вирусvvдийг арилгах єєрчлєлтийг автоматаар шинэчилж болохоор хуваарь хийж болдог. Жишээ нь та 7 хоногийн пvрэв гариг бvрт 14 цагт шинэчилье гэж тохируулж єгч болдог. Хvсвэл та єєрєє шинэчлэлтийг гараараа хийж болдог. Хамгийн багадаа сард нэг удаа та єєрийнхєє болон ажлынхаа компьютерvvдийн антивирус программийн шинэ вирусvvд арилгах єєрчлєлтийг татаж авч байгаарай. Имэйлээрээ ихэнх ажлаа амжуулдаг бол бид танд єєрчлєлтийг долоо хоног бvр татаж авахыг санал болгож байна.
3. Хавсралт файлаас болгоомжил! Туйлын хор хєнєєлтэй вирусvvдийн олонхи нь таны мэдэх хvмvvсээс и-мэйлээр хавсаргасан файлтай хамт ирдэг байна. (тэдгээр вирусууд нь тухайн вирустсэн хvний имэйлийн программ дахь хаягын жагсаалтанд байгаа бvх хvмvvс рvv имэйлээр тархдаг.). Танд ирэх ёстой захиа л биш бол хавсаргаж ирсэн файлыг нээх хэрэггvй, ялангуяа .exe, .vbc эсвэл .shs єргєтгєлтэй бол. Та хавсаргасан файлыг нээх эсвэл хадгалж авах зайлшгvй шаардлагатай бол vvнээсээ ємнє файлаа антивирусын программаар вирус байгаа эсэхийг нь шалгаарай. Хэрвээ эргэлзээтэй файл байвал та нээхээсээ ємнє мэргэжлийн хvмvvсээс асуугаарай.
4. Уян дискийн тєхєєрємжинд хийж буй бvх дискийг шалга!. Антивирус программ нь уян дискэн дэхь вирусыг автоматаар шалгаж байхаар тохируулагдсан эсэхийг нягталж vзээрэй. Эсвэл та єєрєє гараараа тvvнийг шалгах хэрэгтэй.
5. Байнга Backup хий! Чухал хэрэгцээтэй файл, документvvдийнхээ нэг хувийг єєр тєхєєрємжин дээр vргэлж хадгалж авч байх хэрэгтэй. Ингэснээр таны компьютер вирустсэн ч танд нэг хувь нь байх тул чухал хэрэгцээтэй файлуудаа гэнэт алдах аюуулаас аврагдана гэсэн vг.

No comments: