Техник технологи хурдацтай хeгжиж байгаа vед бидний хэрэглэж байгаа бvхэн улам сайжирч байна. vvний нэг нь бид хэдхэн жилийн eмнe компъютер гэх зvйлийг огт мэддэггvй байсан. Гэтэл eдгee компьютергvйгээр ажил маань огт урагшлахгvй. Гэтэл сайхны хажуугаар саар гэгчээр eнeeх компъютер нь зарим нэг сeрeг нeлee vзvvлдэг аж. Хамгийн наад зах нь олон цаг компъютер дээр суухад нvдний хараанд сeргeeр нeлeeлдeг. Энд дан ганц компъютерийг дурьдвал eрeeсгeл болох байх л даа. Гэхдээ хэт удаан зурагт болон компъютертэй харьцах нь нүдэнд маш муу нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон. Тиймээс яагаа ч үгүй эрт харааны шил зүүхгүйн тулд бид өөрсдөө л урьдчилан сэргийлэх арга хэрэглэх хэрэгтэй. Манай бүхий л салбарынхан компъютертэй харьцаж байна. Тиймээс бидний энэхүү материал хүн болгонд хамаатай юм. Хараа муудахтай холбоотой нүдэнд аливаа шинж тэмдэг илэрдэг.
КОМПЪЮТЕР НЬ ОЙРЫН ХАРААГ МУУТГАДАГ
Компьютер байнга ашигладаг хүмүүсийн дийлэнх нь дөрвөн цаг тасралтгүй ажилласны дараа зовиурлаж эхэлдэг бол 6 цагийн дараа бүгд ямар нэг байдлаар таагүйтэж эхэлдэг.Дэлгэцэн дээрхийг унших нь хараанд харьцангуй бага ачаалал үзүүлдэг бол мэдээлэл оруулах нь илүү хүнд ачаалал өгдөг. Харин чатлах нь нүдэнд хамгийн их ачаалал өгдөг юм байна. Компьютерийн дэлгэцэн дээр гарч байгаа дүрс нь бодит зүйлсээс эрс ялгаатай болохоор хүний нүд тэдгээрийг таньж, эрчимтэй ажиллахад дасаагүйд хэргийн гол нь байгаа гэж үздэг. Үүний дээр нүднээс дэлгэц хүртлэх зайг буруу сонгосон нь нүдэнд бүүр ч муу нөлөө үзүүлдэг. Гэхдээ компьютер нь нүдэнд ямар нэг гэмтэл учруулдаггүй бөгөөд ойр харааг муутгаж, муу байсныг нь бүр муу болгодог өөр ямар нэг нөлөө үзүүлдэггүй гэдгийг эмч нар тогтоосон. Эмч нар компьютертэй ажиллах цагийг хязгаарлах, мониторыг зөв байрлуулж, ажлын явцад хараагаа хэсэг хугацаанд дэлгэцнээс өөр зүйлд шижүүлэн нүдээ амрааж байхыг зөвлөж байна.
ХАРААГАА ЗААВАЛ ХАМГААЛААРАЙТа компъютер дээр ажилладаг л бол тусгай компьютерийн нүдний шил зүүж ажлаа хийж байгаарай. Энэ нь нүдийг хамгаалах маш сайн хэрэглэл юм. Хараа, нүдийг компьютерийн ард ажиллахад хамгаалах зориулалттай олон төрлийн нүдний шил худалдаанд гарсан байгаа шүү дээ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment