Wednesday, December 26, 2007

Firefox

Энэхvv вэб хєтєч нь меню, тvvлбар гээд бvхий зvйлс нь Монгол хэлийг дэмжсэн, тохируулах боломжтой хувилбар болжээ. Мєн энэ вэб хєтєчийн тухай сонирхолтой мэдээллийг тvvвэрлэн бичсэнийг сонирхон уншина уу.

Firefox-н найз болцгоо

Ийм нэртэй нэгэн хєтєлбєрийг 7-р сарын 15-ны єдєр буюу Mozilla Foundation байгуулагдсан єдрєєс хоёр сарын турш явуулах гэж байна. Энэ хєтєлбєрийн хvрээнд та єєрийн firefox ашигладаггvй найздаа яагаад тэрээр ашиглах хэрэгтэй, мєн яагаад єєрєє ашигладаг талаар хэлэхээс гадна тvvнийг firefox-г татаж авахуулж, ашиглуулах юм бол та хоёр хоёулаа firefox 2-д мєнхрєх болно.
Дэлгэрэнгvйг http://www.worldfirefoxday.com/en/

Firefox хаанаас гаралтай вэ?

Монголчууд бид тєдийгvй дэлхий ертєнцєд хvч тєрєн гарч ирж, богино хугацаанд олны таашаалыг хvлээж чадсан firefox хаанаас гаралтай вэ? Газраас ургаагvй нь, тэнгэрээс унаагvй нь тодорхой.
Vvсэл гарал болон єнєєг хvртэлх замналыг http://weblogs.mozillazine.org/ben/archives/009698.html хаягаас уншина уу.

2005 оны шилдэг бvтээгдэхvvнvvд

PCWorld сэтгvvлээс явуулсан судалгаагаар 2005 оны 100 шилдэг бvтээгдэхvvний жагсаалтыг гаргасан бєгєєд энэ жагсаалтыг firefox тэргvvлсэн байна. 2, 3-р байранд Gmail болон Mac OSX орсон байна. 8-р байранд Skype, 16-д Google хайлтын систэмээрээ орсон байна.
Дэлгэрэнгvйг http://www.pcworld.com/reviews/article/0,aid,120763,pg,12,00.asp

Firefox 100 сая татагджээ

Ноднин 11-р сард анх гарснаасаа хойш firefox ийм хэмжээнд татагджээ. Энэ бол гайхамшигтай тоо.
Дэлгэрэнгvйг http://www.mozilla.org/press/mozilla-2005-10-19.html

Firefox 20%-д хvрлээ

XiTi-с гаргасан French Web-н хэмжvvрээр Европ дахь firefox-н зах зээл 30 хувиас давсан болохыг харуулсан байна. Энэхvv зураглал нь 1-р сарын 8-ны єдрийн 32.5 сая вэб сайтын айлчлал дээр тулгуурласан бєгєєд firefox-н хамгийн єргєн хэрэглээтэй орнуудаар Финлянд, Словак болон Герман улсууд тус тус 38, 36 болон 30 хувийн ашиглалтаараа орсон байна.
Дэлгэрэнгvйг http://news.zdnet.co.uk/software/applications/0,39020384,39247539,00.htm

Firefox-ийг ашиглан Google-ээс хайлт хийх

firefox болон Mozilla хєтєчийг ашиглан Google-ээс хайлт хийхэд хурдан болсон байна. Учир нь эдгээр хєтєчvvдийг ашиглан хайлт хийхэд Google урьдчилаад хайлтын vр дvнг єєрийн серверvvд дээр татаж авах бєгєєд ингэснээр хэрэглэгч тэдгээр холбоос дээр дарахад вэб хуудас хурдан гарах боломжийг бvрдvvлж байгаа юм байна.

Дэлгэрэнгvйг http://www.google.com/googleblog/2005/03/enhanced-searching-with-firefox.html

Вэб браузеруудын уралдаан

Вэб браузерт тавих хэд хэдэн шалгуур vзvvлэлтvvд байдаг юм байна. Эдгээр нь: аюулгvй байдал, стандартад нийцтэй эсэх, боломжууд (features) болон хурд юм. Харин бидний монголчууд вэб браузер гэхлээр ихэнхдээ Internet Explorer гэж боддог байсан бол саяханаас Mozilla firefox гэж мэддэг боллоо. Гэтэл эдгээрээс гадна нилээн хэдэн вэб браузер байдаг юм байна. Эдгээрийн хурдны vзvvлэлтийг хэмжихээр www.howtocreate.co.uk сайтаас нэгэн судалгаа явуулсны vр дvнг доороос vзэж болно.

http://www.howtocreate.co.uk/browserSpeed.html

( Мэдээний эх сурвалж: Mongolian Unix User Group ийн вэб сайтаас авав )

Wednesday, December 12, 2007

КОМПЪЮТЕР ДЭЭР АЖИЛЛАДАГ ХҮНИЙ ХАРАА МАШ АМАРХАН МУУДДАГ

Техник технологи хурдацтай хeгжиж байгаа vед бидний хэрэглэж байгаа бvхэн улам сайжирч байна. vvний нэг нь бид хэдхэн жилийн eмнe компъютер гэх зvйлийг огт мэддэггvй байсан. Гэтэл eдгee компьютергvйгээр ажил маань огт урагшлахгvй. Гэтэл сайхны хажуугаар саар гэгчээр eнeeх компъютер нь зарим нэг сeрeг нeлee vзvvлдэг аж. Хамгийн наад зах нь олон цаг компъютер дээр суухад нvдний хараанд сeргeeр нeлeeлдeг. Энд дан ганц компъютерийг дурьдвал eрeeсгeл болох байх л даа. Гэхдээ хэт удаан зурагт болон компъютертэй харьцах нь нүдэнд маш муу нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон. Тиймээс яагаа ч үгүй эрт харааны шил зүүхгүйн тулд бид өөрсдөө л урьдчилан сэргийлэх арга хэрэглэх хэрэгтэй. Манай бүхий л салбарынхан компъютертэй харьцаж байна. Тиймээс бидний энэхүү материал хүн болгонд хамаатай юм. Хараа муудахтай холбоотой нүдэнд аливаа шинж тэмдэг илэрдэг.
КОМПЪЮТЕР НЬ ОЙРЫН ХАРААГ МУУТГАДАГ
Компьютер байнга ашигладаг хүмүүсийн дийлэнх нь дөрвөн цаг тасралтгүй ажилласны дараа зовиурлаж эхэлдэг бол 6 цагийн дараа бүгд ямар нэг байдлаар таагүйтэж эхэлдэг.Дэлгэцэн дээрхийг унших нь хараанд харьцангуй бага ачаалал үзүүлдэг бол мэдээлэл оруулах нь илүү хүнд ачаалал өгдөг. Харин чатлах нь нүдэнд хамгийн их ачаалал өгдөг юм байна. Компьютерийн дэлгэцэн дээр гарч байгаа дүрс нь бодит зүйлсээс эрс ялгаатай болохоор хүний нүд тэдгээрийг таньж, эрчимтэй ажиллахад дасаагүйд хэргийн гол нь байгаа гэж үздэг. Үүний дээр нүднээс дэлгэц хүртлэх зайг буруу сонгосон нь нүдэнд бүүр ч муу нөлөө үзүүлдэг. Гэхдээ компьютер нь нүдэнд ямар нэг гэмтэл учруулдаггүй бөгөөд ойр харааг муутгаж, муу байсныг нь бүр муу болгодог өөр ямар нэг нөлөө үзүүлдэггүй гэдгийг эмч нар тогтоосон. Эмч нар компьютертэй ажиллах цагийг хязгаарлах, мониторыг зөв байрлуулж, ажлын явцад хараагаа хэсэг хугацаанд дэлгэцнээс өөр зүйлд шижүүлэн нүдээ амрааж байхыг зөвлөж байна.
ХАРААГАА ЗААВАЛ ХАМГААЛААРАЙТа компъютер дээр ажилладаг л бол тусгай компьютерийн нүдний шил зүүж ажлаа хийж байгаарай. Энэ нь нүдийг хамгаалах маш сайн хэрэглэл юм. Хараа, нүдийг компьютерийн ард ажиллахад хамгаалах зориулалттай олон төрлийн нүдний шил худалдаанд гарсан байгаа шүү дээ

ЗАЛУУ БАЙХЫН ЖОР

Ямар ч хvн /50-иас дээш насных бол заавал/ таны хvч чадлыг сэр­гээ­дэг, зvvд ной­рыг бvх бол­годог да­раахи жо­­рыг хэ­рэг­лэх хэрэгтэй.
Нэг литр зeгийн бал, машиндсан арваад лимоны шvvс, арваад сармисыг холиод битvv саванд хийгээд долоо хоног орчим болгоно. vvнээс eдeр бvр дeрвeн цайны халбагыг ууна. /2 сар орчим/
Энэ жорыг зeгийн балгvйгээр бас бэлдэж болно. 400 гр сармисыг машиндаад 24 лимоны шvvсийг хольж саванд хийгээд гадуур нь зeeлeн давуугаар ороо­гоод харанхуй сэрvvн газар 24 хоног тавина. Хэ­рэг­лэ­хийн eмнe сайн сэгсэрнэ. eдeр бvр унтахын eм­нe цайны халбагаар нэгийг хагас стакан усанд хийж ууна.

Компьютерийн вирус гэж юу вэ?

Вирус гэдэг нь компьютерийн хэвийн vйл ажиллагааг єєрчлєх чадвартай багахан хэмжээний программ юм. Вирус нь дараах 2 нєхцлийг хангасан байдаг:
- Єєрєє єєрийгєє ажиллуулдаг (идэвхижvvлдэг). Єєрийн программчлалын кодоо ямар нэг программийг дуудаж ажиллуулахдаа нэмдэг. - Єєрийгєє хуулдаг. Жишээ нь ямар нэг executable файлыг єєрийн нэрээр дарж хуулдаг. Вирус нь компьютер болон сvлжээний серверvvдэд идэвхижин хор учруулдаг.
Зарим вирусvvд компьютер дэхь программийг гэмтээх, файлуудыг устгах, хатуу дискийг формат хийх зэрэг хор хєнєєлтэй vйлдлvvдийг гvйцэтгэхээр программчлагдсан байдаг бол зарим нь ийм хор учруулахгvйгээр зєвхєн єєрийгєє хуулж, вирус халдаасан гэдгээ мэдэгдvvлэхийн тулд текст, видео, дуут захиаг vлдээх зэрэг vйлдлvvдийг хийдэг. Гэвч энэ бvгд нь эцсийн эцэст компьютер ашиглаж буй хэрэглэгчдэд их бага бэрхшээлvvдийг учруулдаг. Жишээ нь идэвхижин ажилласан программ нь санах ойд сууж тодорхой хэмжээний санах ойг эзэлсэнээр систем хэвийн бус ажиллаж улмаар систем сєнєх ч явдал тохиолддог.
Вирусны 5 тєрєл байдаг: - File infector viruses буюу .exe, .com єргєтгєлтэй программ файлыг гэмтээдэг вирусvvд байдаг. Эдгээр вирусvvдийн ихэнх нь санах ойд сууж, тодорхой хэмжээг нь эзэлдэг вирусvvд байдаг. Нэгэнт вирус санах ойд суусан бол вирустээгvй executable файлууд бvгд вирустдэг. Jerusalem, Cascade нар нь энэ тєрлийн вирусvvд юм.
- Boot sector viruses буюу системийг эхлvvлдэг хатуу болон уян дискэн дээрх программ болох вoot record-г гэмтээдэг вирус. Компьютер асахад boot record ажилладаг. Boot sector вирус нь boot record бvхий уян болон хатуу дискэнд идэвхижин хэрэглэгч уг дискvvдийн аль нэгээс системээ эхлvvлэхэд идэвхиждэг. Энэ тєрлийн вирусvvд нь санах ойд суудаг. Ихэнх нь DOS системд ажиллахаар программчлагдсан байдаг. Вирус компьютерт идэвхижсэн л бол write protect хийгдээгvй бvх уян дискэнд вирус хуулагддаг. Form, Disk Killer, Michelangelo болон Stoned вирусvvд нь энэ тєрлийнх юм.
- Master boot record viruses нь санах ойд суудаг бєгєєд boot sector вирус шиг дискийг вирустvvлдэг. Гэхдээ энэ 2 тєрлийн вирусvvдийн гол ялгаа нь вирусvvдийн код нь хаана байрлаж байгаагаараа єєр байдаг. Жишээ нь master boot record -г гэмтээдэг вирус нь master boot record-н гэмтэхээс ємнєх хувийг єєр газар хадгалдагт оршино. Хэрвээ Windows NT систем бvхий компьютер boot sector болон master boot sector вирусvvдийн аль нэгээр халдварласан бол системээ ачаалж чаддаггvй. Энэ нь Windows95/98 -с єєрєєр системээ ачаалдагт байгаа юм. Хэрвээ таны Windows NT систем FAT тєрлєєр форматлагдсан бол DOS vйлдлийн системд ачаалан вирусын эсрэг программ ашиглан арилгах боломжтой. Харин NTFS тєрлєєр форматлагдсан бол Windows NT Setup диск гэсэн 3 ширэхг дискээр системийг сэргээх боломжтой. NYB, AntiExe, Unashamed зэргvvд нь энэ тєрлийн вирусvvд юм.
- Multi-partite viruses (мєн polypartite гэж нэрлэдэг) вирусvvд нь boot record болон программийн файлуудыг гэмтээдэг. Эдгээрийг эргэж сэргээхэд их хэцvv байдаг. Boot-г цэвэрлэсэн ч файлуудыг гvйцэд цэвэрлэж чаддаггvй болохоор эргээд boot-г гэмтээдэг. Їvн шиг файлуудыг цэвэрлэсэн ч boot-г цэвэрлэж чаддаггvй. One_Half, Emperor, Anthrax, Tequilla зэрэг нь энэ тєрлийн вирусvvд.
- Macro viruses Ихэвчлэн документ файлуудад халдварладаг. Энэ тєрлийн вирусvvдийг арилгахад цаг их зарцуулж, мєнгє их vрдэг. Microsoft Office 97 программ дээр Visual Basic программчлал хийгдэх боломжтой болсноор макро вирусvvд нь зєвхєн документ файлуудыг гэмтээх бус Microsoft Office Word, Excel, PowerPoint болон Access-н файлуудыг гэмтээж байна. Мєн єєр тєрлийн файлуудыг ч гэмтээх тохиолдол шинээр гарч байгаа. Энэ тєрлийн вирус нь бусад программуудын программчлалын хэлийг ашиглан автоматаар ямар нэгэн vйлдлvvд хийх боломжыг олгодог. W97M.Melissa, WM.NiceDay, W97M.Groov нар нь энэ тєрлийн вирусvvд юм.

Имэйлээр дамждаг script вирусээс хамгаалах аргууд

И-мэйлээр дамждаг script вирусээс Windows системийг хамгаалахын тулд зєвхєн антивирусын программийн сvvлийн vед гарсан вирусvvдийг арилгах update-г татаж авч суулгахдаа гол нь биш мєн нэмж зарим нэг алхмуудыг хийдэг. Эдгээр вирусуудын ихэнх нь Microsoft Outlook эсвэл Outlook Express программ ашигладаг хэрэглэгчдэд халддаг бол зарим тохиолдолд ямар имэйл програм ашигладгаас vл хамааран дамждаг.
1. Windows Scripting Host -г устгах эсвэл тvр болиулах
Ердийн нєхцєлд эдгээр vйлдлийг хийх хэрэггvй. Windows Scripting Host -г устгах эсвэл тvр болиулснаар скрипттэй вирусыг задалсан ч энэ вирусээр халдварладаггvй. Symantec корпорациас гаргасан noscript.exe утилит нь Windows Scripting Host -г (WSH) тvр болиулахаас харин устгаж чаддаггvй. Уг файлыг хатуу дискэндээ хуулсны дараа ажиллуулах хэрэгтэй. Хэрвээ vvнийг ажиллуулбал WSH -г тvр хугацаагаар болиулдаг. Хэрэв энэ файлыг дахин ажилуулбал WSH нь идэвхитэй болдог. Эсвэл хоёр замаар та єєрийнхєє системээс Windows Scripting Host -г устгаж болно:
1. Windows 98 системийн бvх хувилбар, NT/2000 дахь wscript.exe ба cscript.exe файлуудын нэрийг єєрчлєх эсвэл устгах. Эдгээр файл нь Windows 98 системд C:\Windows, Windows NT/2000 -д C:\Winnt директорт байдаг. 2. Windows 98 системийн хэрэглэгчид Control Panel дахь Add/Remove Programs цонхноос Windows Scripting Host -г доорх аргаар устгаж болно. - Start товчлуурыг дарж, Settings-г сонгоод Control Panel -г дар.- Гарч ирэх дэлгэцээс Add/Remove Programs цонхыг 2 дарна. - Windows Setup хэсгийг сонгоод Accessories-г 2 дарна.- Жагсаалтаас Windows Scripting Host -г хайж олоод ємнєх чагтыг авна. Хэрвээ ємнє нь чагт тавигдаагvй байвал уг скрипт суугаагvй байна гэсэн vг.
2. Файлын єргєтгєлийг харагдаж байхаар тохируулах
Windows системийн стандарт тохиргооны дагуу файлын нэрийн єргєтгєл нь харагддаггvй. Жишээ нь: ".doc" єргєтгєлтэй файл. Файлын єргєтгєл нь харагддаггvй энэ байдал нь хэрэглэгчдэд хvндрэлтэй байдаг бєгєєд жишээ нь єєрт нь вирус дамжих файл ирсэн vv эсвэл зvгээр документ файл ирж vv гэдгийг танихад бэрх байдаг. Энэ байдлаас гарахын тулд файлын єргєтгєлийг харагдахаар хийж болдог тохиргоог тавьж болдог. Vvнийг хийхдээ дараах vйлдлийг гvйцэтгээрэй:- Windows Explorer программийг ажиллуулах.- Ерєнхий цэснээс View -г сонгоод Folder Options -руу орно. Гарч ирэх цонхноос View хэсгийг сонго. - Жагсаалтаас "Hide File Extentions for known File Types"-г хайж олоод ємнєх чагтыг аваад OK товч дарж гарна.
3. Имэйлээс script ажиллуулахыг болиулах
Хэрвээ та Microsoft Outlook эсвэл Outlook Express программ ашигладаг бол та стандарт тохиргоог єєрчлєн имэйлээр ирж буй скриптыг ажиллуулах боломжгvй болгох хэрэгтэй. Vvнийг хоёр аргаар хийж болдог.1. Имэйлийн программийг ажиллуулж ерєнхий цэснээс Tools-г сонгоод Options руу орно. Эндээс Security гэсэн хэсгийг дарж ороод Restricted Site- г сонгох хэрэгтэй. 2. Microsoft Outlook программ дээр Active Scripting тохиргоог Disable хийх буюу тvр болиулах. Vvнийг хийхдээ Tools->Options->Security->Zone Settings хэсэг рvv ороод Custom level гэсэн товчлуурыг дарна. Гарч ирэх жагсаалтаас Active Scripting гэсэн хэсгийг хайж олоод Disable гэсний ємнєх чагтыг дарна. Мєн Internet Exporer программийг нээгээд ерєнхий цэснээс Tools->Internet Options->Security->Custom Level гэж ороод гарч ирэх жагсаалтаас Active Scripting гэсэн хэсгийг хайж олоод Disable гэсний ємнєх чагтыг дарна.

Томоохон сvлжээнvvдэд зориулсан зєвлєгєє

- Хэрвээ сvлжээндээ Windows NT эсвэл Windows 2000 сервертэй бол серверт зориулсан антивирусын программ суулгаснаар дотоод сvлжээний бусад компьютерvvдэд вирус тардаггvй. Серверт зориулсан антивирусын программуудын нэг нь Norton AntiVirus Corporate Edition юм. Vvнээс гадна McAfee, F-Secure, Trend Micro зэрэг антивирусын программ гаргадаг газруудынх мєн байдаг.
- Хэрвээ имэйлийн сервер ажиллуулдаг бол серверээр дамжиж буй бvх захианы вирусыг шалгадаг антивирусын программ суулгах шаардлагатай. Ингэснээр имэйлээр дамжин ирдэг вирусээс болон мєн сvлжээн дэхь аль нэг компьютер вирустлээ гэхэд эргээд имэйлээр бусад хvмvvст тараахгvйгээр хамгаалагддаг.
- Хэрвээ гаднаас хvмvvс танай сvлжээнд тvр хугацаагаар ирж ажилладаг бол сvлжээний компьютерvvдэд уян диск хийлгэн уншуулахгvй байх, шаардлагатай нєхцєлд вирусыг нь шалгаж байж уншуулдаг байх хэрэгтэй.

Эмэгтэйчvvдийн хайртай хvндээ хэлэх хориотой таван хэллэг

Та хайртай залуугаа алдахаас айдаг, эсвэл хоорондын харьцаагаа муутгахыг хvсдэггvй бол доорх хэдэн хэллэгийг хэзээ ч тvvндээ буу хэлээрэй.
Надад яагаад энэ бэлгийг гэж?Ихэнх эмэгтэйчvvд хайртай хvн нь яагаад тvvнд ийм тэнэг зvйл бэлэглэж байгааг ойлгодоггvй. Тийм зvйл єгєхийн оронд зvгээр л мєнгийг нь єгєєд єєрєє гарч дуртай зvйлээ авсан бол хамаагvй дээр байхсан. Тэгээд ч тэд хайртай хvнийхээ чин сэтгэлийг огт гадарладаггvй. Мэдээж эрчvvд хайртай хvндээ бэлэг сонгох гэж маш их зовдог. Сонгож авсан зvйлдээ сэтгэлээ их шингээдэг. Харин талархлын оронд ийм тааламжгvй vг сонсвол эрчvvд дотроо дургvйцэж єєр нэгнийг хайж эхэлнэ.Чиний энэ найз чинь ямар найрсаг юм бэ?Найз залуу тань маш эелдэг найрсаг найзтай байж болно. Тэр найз нь чамайг сэтгэлээр уначихсан явж байхад нулимсыг чинь арчиж єгсєн байжээ гэж бодъё. Vvнээс болж баярласнаа хайртдаа хэлэх хэрэггvй. Тэр тэртэй тэргvй найзынхаа сайн хvн гэдгийг мэдэж байгаа. Тэгэхээр таны зvгээс ирэх нэмэлт мэдээлэл тvvнд огт хэрэггvй. Тэгээд ч тэр vvнээс болж чамайг найзтайгаа хардаж ч мэднэ. Энэ vед тэрээр хоёр дотныхоо хvнээс алийг нь сонгохоо шийдэж эхэлнэ. Мэдээж тэр чамтай биш, найзтайгаа харьцах харьцаагаа хадгалахыг хичээнэ шvv дээ. Тэр таныг сонгохыг vгvйсгэхгvй л дээ. Гэхдээ тэр танд vvрд итгэхээ болих болно. Танай ээж тэсэхийн аргагvй хvн юм аа!Найз залуу тань танд ээжтэйгээ маргалдсанаа яриад байвал гайхах зvйлгvй. Энэ vед тэрээр тvvний хэцvv зан ааш, утгагvй санаа бодлыг шvvмжилж ч болно. Гэхдээ энэ нь таныг ээжийг минь муулалцаад єгєєч ээ гэсэн vг биш шvv. Та зvгээр л найз охины ёсоор чимээгvй инээмсэглэхэд л хангалттай. Залууд таны тайлбар огт хэрэггvй. Тэр ээжийг минь муулаасай гэж огт хvсээгvй байгаа. Тэгээд ч ээж хvvгийн хооронд бvхий л амьдралын туршид ойлгомжгvй харилцаа байна гэж бараг vгvй. Хvv насанд хvрмэгц єєрийгєє ээжийнхээ хамгаалагч мэт vзэж эхэлдэг. Энэ бол байгалийн л хууль юм. Тиймээс ээжийн нь тухай тvvнд муулах нь тvvнийг єєрєєсєє улам л холдуулж байна гэсэн vг шvv.Манай ажлын бvхий л харчууд надад дурласан!Vнэхээр vнэн байсан ч энэ мэдээг хайртай хvндээ дуулгах хэрэггvй. Ингэснээр та тvvний нvдэн дээр єєрийн рейтингээ єсгєж хайртай хvнээрээ илvv vнэлvvлэхийг хичээж байгаа. Харин ингэснээр тэр танд эргэлзэж итгэхээ болиход хvрнэ гэдгийг та мэдээгvй яваа нь лавтай. "Би чамд хичнээн их хайртай гээч. Чиний тєлєє би бусдын хайр халамжийг ч хайхрахгvй явж байна" гэж хэлсэн vгийг тэр "Хэрвээ чи надад яг миний хvссэн шиг хандаж чадахгvй бол би єєр хvн амархан олчихож чадна шvv" гэж л ойлгох болно. Энэ нь тvvнд маш хvнд санагдаж салахаар шийдэх вий.Чи миний урьд нь явж байсан хvнтэй адилхан (адилгvй) юм аа!Одоогийн хайртай хvн чинь хуучин найз залуутай чинь адилхан ч бай, vгvй ч бай энэ нь тийм ч чухал биш гэдгийг та мэдэж байгаа. Тантай холбоотой байсан хоёр эрэгтэйг хооронд нь харьцуулахад хайртай хvн тань таагvйгээр хvлээж авдаг гэдгийг сана. Тэр танаас ялгаатай нь єєрийгєє "хуучин" хэмээн бодохгvй байгаа. Тэгээд ч тэр хэзээ нэгэн цагт тvvний оронд байсан тэр хvнийг дурсаж байгаад таагvй ханддаг. Тэгэхээр та хуучин найз залуутайгаа єнєєгийн хайртай хvнээ харьцуулахад тэр дотроо таны зvрх сэтгэлд єєр хvнийг дурсах зай байдаг юм байна хэмээн хардаж эхэлнэ.

Âèðóñýýñ ñýðãèéëýõ 5 àðãà

1. Антивирус программыг ашигла! Байгууллагынхаа бvх компьютерт вирусын программ суулган шинээр гарсан вирусvvдийг устгах хамгийн сvvлийн vеийн єєрчлєлтийг vргэлж шинэчилж байх. Зах зээлд тэргvvлэх байр эзэлдэг антивирусын программуудын нэг нь Norton AntiVirus юм. Мeн Kaspersky, nod32 гэх мэт сайн антивирусын программууд байдаг. Norton Antivirus-ын хамгийн онцлог зvйл нь хvний оролцоо тэр бvр шаардахгvйгээр вэбээр дамжуулан автоматаар шинэчлэгдэж чаддагт оршино.
2. Шинээр гарсан вирусvvдийг устгах єєрчлєлтийг/update/ дор хаяж сард нэг удаа шинэчилж бай! Антивирусын программ суулгачихад л вируснээс айлтгvй боллоо гэж бодож болохгvй. Программ байлаа ч шинээр гарч буй вирусvvдийг арилгах єєрчлєлтийг авч суулгахгvй бол таны программ шинэ шинэ вирусvvдийг хайж олж чадахгvйн улмаас вирус тархах боломжийг та єєрєє нээж єгдєг. Ихэнх антивирусын программ нь шинээр гарч буй вирусvvдийг арилгах єєрчлєлтийг автоматаар шинэчилж болохоор хуваарь хийж болдог. Жишээ нь та 7 хоногийн пvрэв гариг бvрт 14 цагт шинэчилье гэж тохируулж єгч болдог. Хvсвэл та єєрєє шинэчлэлтийг гараараа хийж болдог. Хамгийн багадаа сард нэг удаа та єєрийнхєє болон ажлынхаа компьютерvvдийн антивирус программийн шинэ вирусvvд арилгах єєрчлєлтийг татаж авч байгаарай. Имэйлээрээ ихэнх ажлаа амжуулдаг бол бид танд єєрчлєлтийг долоо хоног бvр татаж авахыг санал болгож байна.
3. Хавсралт файлаас болгоомжил! Туйлын хор хєнєєлтэй вирусvvдийн олонхи нь таны мэдэх хvмvvсээс и-мэйлээр хавсаргасан файлтай хамт ирдэг байна. (тэдгээр вирусууд нь тухайн вирустсэн хvний имэйлийн программ дахь хаягын жагсаалтанд байгаа бvх хvмvvс рvv имэйлээр тархдаг.). Танд ирэх ёстой захиа л биш бол хавсаргаж ирсэн файлыг нээх хэрэггvй, ялангуяа .exe, .vbc эсвэл .shs єргєтгєлтэй бол. Та хавсаргасан файлыг нээх эсвэл хадгалж авах зайлшгvй шаардлагатай бол vvнээсээ ємнє файлаа антивирусын программаар вирус байгаа эсэхийг нь шалгаарай. Хэрвээ эргэлзээтэй файл байвал та нээхээсээ ємнє мэргэжлийн хvмvvсээс асуугаарай.
4. Уян дискийн тєхєєрємжинд хийж буй бvх дискийг шалга!. Антивирус программ нь уян дискэн дэхь вирусыг автоматаар шалгаж байхаар тохируулагдсан эсэхийг нягталж vзээрэй. Эсвэл та єєрєє гараараа тvvнийг шалгах хэрэгтэй.
5. Байнга Backup хий! Чухал хэрэгцээтэй файл, документvvдийнхээ нэг хувийг єєр тєхєєрємжин дээр vргэлж хадгалж авч байх хэрэгтэй. Ингэснээр таны компьютер вирустсэн ч танд нэг хувь нь байх тул чухал хэрэгцээтэй файлуудаа гэнэт алдах аюуулаас аврагдана гэсэн vг.