Олон олон хvмvvстэй нvvр тулан явахдаа цөөн бус хvмvvс нэлээд хэцvv нэр томъёо бүхий шинжлэх ухаан, философи, шашин шүтлэг,эдийн засаг, улс төр гэх мэт мэргэжлийн ном зохиолуудийг тэвдүүхэн шагайн харсан болоод өнгөрч буйтай таарч явлаа. Тэгээд тусийг бодоод дараахи зvйлийг сийрүүлэн бичив.
Мэргэжлийн ном зохиолийг халит мулит харсан болоод өнгөрөх нь ном зохиолоос олж авах мэдлэгийн охийг хатаах муу vр дагавартайн дээр цаашид зохиолчийн хэлэх гэсэн санаанаас гэгээрлийг тунгаан ойлгох, сэтгэн бодох чадварийг ахиулахгvй хэрнээ бидний уураг тархинд хэрэггүй зай эзлэн хадгалагдах байдалд хүргэдэг ажээ. Угтаа бол ямар ч номыг хэрвээ та зөв ойртож дөхөх юм бол ямар ч уншигчид ойлгогдохоор бичигдсэн байдаг. Чухам яаж зөв ойртож дөхөх вэ? гэдэгт л хэргийн учир оршдог аж. Тиймд асуултийн хариулт бол унших гэгч үйлдэлийг хэрхэн зөв хийснээс ихээхэн хамаарах нь байна. Эхлээд номоо өнгөцхөн гүйлгэн уншина. (Ихэнхи маань энэ vе шатийг маш сайн хийдэг гэдэгтэй маргамгvй байна). Тэгээд дараа нь номоо өөрийн болгон эзэмших, энэ нь үндсэн 2 хэлбэрээр явагдана. Нэг нь та түүнийг худалдан авч гартаа оруулна. Шүүгээндээ ч юм уу, ширээн дээрээ ч юмуу тавина. Нөгөөх нь та түүний дотор орж зохиогчийн vзэл бодолтой тулалдах хэрэгтэй болно. Эхлээд та зохиогчийн хэлж буй санааг бүрэн дүүрэн ойлгосон хэсгээ нягтлан хар. Түүний дараа ойлгомжгvй болон эргэлзээ төрvvлсэн, хэцүү хэсгүүдийг бас дахин тунгааж хар. Yүнд сүүлчийн (параграф) догол мөрүүд, тайлбар үзүүлэлтүүд, баримт баталгаа, иш татсан зохиолууд танд үнэхээр их тус болно. Мэдээж тэр бүгдийг ухах нь цаг зав зарцуулах ч гэсэн vгvй дээ 50% ийг нь харсан байхад та энэхvv номын бие хэсгийг ойлгоод л ирнэ. Ном унших аргийн өнгөц унших хувилбар нь гүйлгэн харах техник юм. Энэ vед та хэзээ ч суралцах болон өөрийгөө бүрэн зориулж чадахгvй ч энэ бол их хэмжээний олон зүйлсийг уншиж өгөх vр өгөөжтэй чухал арга зам юм. Гүйлгэн харах явцдаа хаана нь сонирхол тацан асуудал, хаана нь анхаарлаа хандуулах, хаана нь энэ номын зангилаа байгааг түвэггvй мэдэж болно. Дараахи сайн аргуудийг дурдвал: 1. Хамгийн эхлээд гарчиг оршил хэсгийг сайн хараад тухайлан дурдсан дэд гарчиг болон бусад vзvvлэлт, жишээ,цар хvрээ, зорилго зохиолчийн vзэл бодолд анхаарлаа хандуулах 2. Тухайн номноос юуг сурах гэж буйгаа төсөөлөн бvр уншиж аялахаасаа өмнө дvрслэл тойм зураг гаргасан ч болно. 3. Зохиогчийн иш татсан хэлбэр болон сэдвийн хэлхээсийг сайн анзаарч шалгах. Таны сонирхсон нэр томъёо таарахад тvvнийг анхааралтай тогтож унших. Энэ vед та зохиолчид нэвтрэн орон тvлхvvрээ олж болох талтай. Одоо та өөрийнхөө сонгосноор хөнгөн гvйлгэн харангаа мэргэжлийнхээ ном зохиолийг уншиж суралцаж чадах нь байна. Хэрэв та үнэхээр гүйлгэн унших гэж байгаа бол хамгийн эхний буюу эцийн хуудаст байдаг гарчиг хуудсийг сайтар хар, тэгээд тэнд энд хаана нь илvv шумбан орох хэрэгтэйгээ тэмдэглэ. Хэд хэдэн догол мөр ч байж мэднэ хэд хэдэн хуудас ч байж мэднэ. Ар араасаа цувраад л ирнэ. Эцэст нь анхааруулан хэлэхэд та ном унших энэхvv аргийг хэрэглэхээр шийдсэн бол эхнээс нь дуустал бvгдийг нь гvйлгэн өнгөрөх бус, эхнээс нь дуустал бvгдийг нь нухаад л суух бус яах вэ гэдгээ ойлгосон гэж итгэнэм. Хамгийн гол нь та уншиж, ойлгож тэгээд сэтгэл ханамжтай байгаа чинь сайн хэрэг. Тэгсэн цагт аяндаа номоо уншиж дуусаад хавтасыг нь зөөлөн хаах тэр агшинд дахин шинэ ном унших хүсэл аяндаа төрөх буй заа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment