Нар гарахаар байгаль сэргэдэг, ном уншихаар ухаан сэргэдэг гэж Монгол ардын зүйр цэцэн үгэнд байдагчлан манай гаригийн орон тус бүрийн бичлэгтэн хүн дэлхийн соёлын толь болсон ном хэвлэлийг сонирхон уншиж мэдлэг оюунаа сайжруулдаг байна.
Ном зохиол, тогтмол хэвлэлүүд нь хүн төрөлхтний оюун билгийн асар их хуримтлалаас гадна түүх соёл, шинжлэх ухааны мэдээллийн чухал хэрэгсэл болдог байна. Ном зохиол, хэвлэлийг уншиж судална гэдэг нь хүн төрөлхтний оюуны соёлтой нягт нямбай танилцаж мэдлэгээ баяжуулна гэсэн хэрэг юм. Шинжлэх ухааны ном зохиолыг зөв уншсанаараа бид гарамгай сэтгэгчдийн санааг ойлгож, тэдний бодол дүгнэлтийг боловсруулж, асуудлыг судлах, нотлох, тайлбарлах арга ухааныг эзэмших дадлага олдог байна. Ном зохиолыг уншиж судлахын өмнө уг ном хэвлэлийн бүтэц бүрэлдэхүүнийг урьдчилан сайн мэдэх нь чухал юм. Ном бичигдсэн түүхэн цаг үе, түүнд агуулагдаж байгаа утга санааг нэрлэсэн гарчиг, сэдвүүд, үндсэн хавсралт зураг, мэдээллийн тоо баримтыг урьдчилан үзэж уг бүтээлийн тухай тоймилсон ойлголт авч мэдэх нь анхдагч арга мөн. Ном зохиолыг уншихдаа эхлээд үндсэн тулгуур бүтээл уншиж дараа нь жижиг ном өгүүлэлд шилжих нь зүйтэй. Ном уншигч хэн боловч номын сангийн наад захын үсгийн дараалал, шинжлэх ухааны төрөл, дэд ангийн каталог ашиглах мэдлэгтэй байхаас гадна номзүйн лавлах материалууд, толь бичиг, салбар шинжлэх ухааны нэвтэрхий толь бичгүүдийг ашиглаж чадах туршлагатай болсон байх нь чухал юм. Ном уншиж судлах, бичиж туурвих зүйлийг эмх цэгцтэй, үнэн зөв асуудлыг давхардуулахгүй шинжлэх ухааны үндэстэй хандахын тулд зохих сэдвийн дагуу номзүйн бүтээлийг урьдаар судлах нь асар их ач холбогдолтой юм. Номын санд ном зохиолыг уншиж ашиглахын тулд номын санч, ном зүйн мэргэжлийн хүмүүсийн туслалцаатай карт каталог шүүж үзэх нь ашигтай.Тэгэхдээ мэдээллийн хэрэгсэл их хөгжсөн орчин үед ном, хэвлэлийн аль болох үр бүтээлтэй унших арга зүйг эзэмших нь чухал. Гэрлийн өнгө даруухан, чимээ шуугиангүй +18 градусаас илүүгүй дулаан, цэвэр агаартай өрөөнд ном уншихад хамгийн тохиромжтой. Ширээнийхээ ард эгц шулуун сууж хөлийн улыг газарт бүрэн тавьж, бүх биеийн цусны эргэлт саадгүй гүйж байхаар байдалд уншвал ойлгох чадвар ч нэмэгдэнэ. Буйдан, зөөлөн ор зэрэг дээр налсан байдлаар уншихад тархинд очих цусан хангамж багасаж ойлгох чадвар буурахаас гадна нозоорсон байдлыг үүсгэдэг сул талтай.Хувийн номыг уншихдаа зурж, тэмдэглэх зэргээр ашиглаж болох юм. Номын зурж тэмдэглэхэд олон арга хэрэглэнэ. Жишээлбэл, улаан өнгөөр чухал зүй тогтолыг ногоон өнгөөр шинэ таамаглал, төсөөтэй зүйлийг, хөх өнгөөр практик амьдралын жишээ, шар өнгөөр олон улсын хөгжил, хар өнгөөр эсрэг онол, алдаа мадагтай зүйлийг тэмдэглэх гэх мэт. Ном зохиолын унших арга гэж байдаг. Тухайлбал, буцалтгүй унших, санаандаа бодож унших, амандаа унших, нүдээ хөдөлгөж унших, анхаарлаа төвлөрүүлж унших, ойлгож унших тогтоох шинжийг эрхэмлэх, унших хурдыг өөрчлөх, хэрэгцээт зүйлээ сонгож унших, сонгож авснаа батлах зэрэг аргыг эзэмших нь зүйтэй юм. Ном зохиолыг уншиж эзэмшихэд хэд хэдэн зорилго байдаг. Тухайлбал, унших зохистой аргаа сонгох, зайлшгүй мэдээллийг олж авах, сэтгэхүйгээ хөгжүүлэх, тэр номоос юу мэдэж авах вэ гэдгээ практикт хэрэглэж чадах, эсвэл түүнийг өөрийн үг сэтгэлээр илэрхийлж чаддаг болох уншилт гэх мэт. Ном зохиолыг уншиж судлахад үг өгүүлбэрийн мөр хооронд давталт, тодорхойлолт, томъёолол, дахин унших, зэрэгцүүлэн унших, зөрчил зэргийг тусгай үсгээр тэмдэглэж уншилтыг бататгах аргуудыг сонгон хэрэглэх явдал чухал ач холбогдолтой. Эрдэмтдийн тооцоогоор өнөө үеийн хүн минутанд 1-2 мянган үг буюу цагт 200-400 хуудас ном унших боломжтой ажээ. Энэ нь орчин үед шинжлэх ухаан техникийн мэдээллийн хэрэгсэл олширч хөгжсөнөөс хүний сэтгэх оюун асар их хурдассантай холбоотой юм. Ер нь шинжлэх ухааны хөгжлийн ийм хурдацтай өөрийн ажлын ур чадвар, дэг журам, зохион байгуулалтыг зөв хослуулж чадвал өөрийн амьдралын турш дунджаар 15-25 мянган ном уншиж улс орны болон дэлхий дахины хөгжилтэй танилцаж, мэдлэгийнхээ хүрээг баяжуулах тооцоотой байна.
Friday, October 30, 2009
Мэргэжлийн ном зохиол унших
Олон олон хvмvvстэй нvvр тулан явахдаа цөөн бус хvмvvс нэлээд хэцvv нэр томъёо бүхий шинжлэх ухаан, философи, шашин шүтлэг,эдийн засаг, улс төр гэх мэт мэргэжлийн ном зохиолуудийг тэвдүүхэн шагайн харсан болоод өнгөрч буйтай таарч явлаа. Тэгээд тусийг бодоод дараахи зvйлийг сийрүүлэн бичив.
Мэргэжлийн ном зохиолийг халит мулит харсан болоод өнгөрөх нь ном зохиолоос олж авах мэдлэгийн охийг хатаах муу vр дагавартайн дээр цаашид зохиолчийн хэлэх гэсэн санаанаас гэгээрлийг тунгаан ойлгох, сэтгэн бодох чадварийг ахиулахгvй хэрнээ бидний уураг тархинд хэрэггүй зай эзлэн хадгалагдах байдалд хүргэдэг ажээ. Угтаа бол ямар ч номыг хэрвээ та зөв ойртож дөхөх юм бол ямар ч уншигчид ойлгогдохоор бичигдсэн байдаг. Чухам яаж зөв ойртож дөхөх вэ? гэдэгт л хэргийн учир оршдог аж. Тиймд асуултийн хариулт бол унших гэгч үйлдэлийг хэрхэн зөв хийснээс ихээхэн хамаарах нь байна. Эхлээд номоо өнгөцхөн гүйлгэн уншина. (Ихэнхи маань энэ vе шатийг маш сайн хийдэг гэдэгтэй маргамгvй байна). Тэгээд дараа нь номоо өөрийн болгон эзэмших, энэ нь үндсэн 2 хэлбэрээр явагдана. Нэг нь та түүнийг худалдан авч гартаа оруулна. Шүүгээндээ ч юм уу, ширээн дээрээ ч юмуу тавина. Нөгөөх нь та түүний дотор орж зохиогчийн vзэл бодолтой тулалдах хэрэгтэй болно. Эхлээд та зохиогчийн хэлж буй санааг бүрэн дүүрэн ойлгосон хэсгээ нягтлан хар. Түүний дараа ойлгомжгvй болон эргэлзээ төрvvлсэн, хэцүү хэсгүүдийг бас дахин тунгааж хар. Yүнд сүүлчийн (параграф) догол мөрүүд, тайлбар үзүүлэлтүүд, баримт баталгаа, иш татсан зохиолууд танд үнэхээр их тус болно. Мэдээж тэр бүгдийг ухах нь цаг зав зарцуулах ч гэсэн vгvй дээ 50% ийг нь харсан байхад та энэхvv номын бие хэсгийг ойлгоод л ирнэ. Ном унших аргийн өнгөц унших хувилбар нь гүйлгэн харах техник юм. Энэ vед та хэзээ ч суралцах болон өөрийгөө бүрэн зориулж чадахгvй ч энэ бол их хэмжээний олон зүйлсийг уншиж өгөх vр өгөөжтэй чухал арга зам юм. Гүйлгэн харах явцдаа хаана нь сонирхол тацан асуудал, хаана нь анхаарлаа хандуулах, хаана нь энэ номын зангилаа байгааг түвэггvй мэдэж болно. Дараахи сайн аргуудийг дурдвал: 1. Хамгийн эхлээд гарчиг оршил хэсгийг сайн хараад тухайлан дурдсан дэд гарчиг болон бусад vзvvлэлт, жишээ,цар хvрээ, зорилго зохиолчийн vзэл бодолд анхаарлаа хандуулах 2. Тухайн номноос юуг сурах гэж буйгаа төсөөлөн бvр уншиж аялахаасаа өмнө дvрслэл тойм зураг гаргасан ч болно. 3. Зохиогчийн иш татсан хэлбэр болон сэдвийн хэлхээсийг сайн анзаарч шалгах. Таны сонирхсон нэр томъёо таарахад тvvнийг анхааралтай тогтож унших. Энэ vед та зохиолчид нэвтрэн орон тvлхvvрээ олж болох талтай. Одоо та өөрийнхөө сонгосноор хөнгөн гvйлгэн харангаа мэргэжлийнхээ ном зохиолийг уншиж суралцаж чадах нь байна. Хэрэв та үнэхээр гүйлгэн унших гэж байгаа бол хамгийн эхний буюу эцийн хуудаст байдаг гарчиг хуудсийг сайтар хар, тэгээд тэнд энд хаана нь илvv шумбан орох хэрэгтэйгээ тэмдэглэ. Хэд хэдэн догол мөр ч байж мэднэ хэд хэдэн хуудас ч байж мэднэ. Ар араасаа цувраад л ирнэ. Эцэст нь анхааруулан хэлэхэд та ном унших энэхvv аргийг хэрэглэхээр шийдсэн бол эхнээс нь дуустал бvгдийг нь гvйлгэн өнгөрөх бус, эхнээс нь дуустал бvгдийг нь нухаад л суух бус яах вэ гэдгээ ойлгосон гэж итгэнэм. Хамгийн гол нь та уншиж, ойлгож тэгээд сэтгэл ханамжтай байгаа чинь сайн хэрэг. Тэгсэн цагт аяндаа номоо уншиж дуусаад хавтасыг нь зөөлөн хаах тэр агшинд дахин шинэ ном унших хүсэл аяндаа төрөх буй заа.

Subscribe to:
Posts (Atom)