Monday, January 21, 2008

Цусны бvлэгтээ тохируулан хооллоорой

Та ямар бvлгийн цустай вэ? Энэ тухай хооллох бvрдээ санаж, зєв хоолоо сонгож хэрэглэх нь Таны эрvvл мэндэд чухал ач холбогдолтой.
Цусныхаа бvлэгт тохирсон хоол хvнс сонгох нь хvний эрvvл мэндэд сайнаар нєлєєлдєг. Тэгээд ч хvн ихэвчлэн идэж буй хvнснээсээ євчин авдгийг санахад илvvдэхгvй.
I БVЛГИЙН ЦУСТАЙ ХVМVVСХооллох дэглэмдээ нvvрстєрєгчийг болж єгвєл хэрэглэхгvй байх нь чухал.Тэд нvvрстєрєгч элбэгтэй хvнснээс зайлсхийж, харин уураг ихтэй хvнсний зvйлсээс огтхон ч татгалзах хэрэггvй. Єдєр тутмын хvнсэндээ талх, гоймонг бага хэрэглэвэл сайн.Аль болох єєх тосгvй мах хэрэглэ. Єєх тэдэнд ер сайн юм авчрахгvй. Шvvстэй шарсан мах сайн ид. Хэрвээ хоолны дэглэм сахихгvй бол ходоодны шарх, vе мєчний євчтэй болох магадлал єндєр гэдгийг vргэлж санах хэрэгтэй.
II БVЛГИЙН ЦУСТАЙ ХVМVVСЭнэ бvлгийн цустай хvмvvс хорт хавдар, зvрхний шигдээс тусах нь элбэг. Тиймээс хоол хvнсэндээ цагаан хоол тvлхvv хэрэглэ. Ялангуяа зуны цагт. Хоол хvнсэндээ байнга шинэ ногоонуудыг сонгоорой. Єдєр тутмын хvнсэндээ жимс, талх, цагаан будаа, гоймонг тогтмол хэрэглэвэл сайн.
III БVЛГИЙН ЦУСТАЙ ХVМVVСХоол хvнсний хатуу дэглэм баримтлах шаардлагагvй. Тэдэнд ингэж єєрийгєє зовоох нь илvvц. Гэхдээ єдєр тутмын хvнсэндээ мах, сvv, сvvн бvтээгдэхvvн, цєцгийн сvмстэй хvлд загас єргєн хэрэглэвэл тустай.
IV БVЛГИЙН ЦУСТАЙ ХVМVVСХамгийн ховор бvлгийн цустай хvмvvс учир тэднийг шинэ хvмvvс гэж нэрлэдэг. Тэд єєрсдийгєє азтай тєрсєнд тооцоход буруудахгvй. Учир нь ийм ховор цустнууд тийм ч амар євчин тусахгvй.Єєрєєр хэлбэл, тэднийг тємєр биетнvvд гээд хэлчихвэл хэтрvvлсэн болохгvй.Гэхдээ тємєр ч гэсэн хайлдаг болохоор хайрсан хуурсан хоолноос холхон явахгvй бол нэг л єдєр эрvvл мэнд тань дордсон байх вий.

No comments: