Thursday, April 17, 2008

ЗӨГИЙН БАЛ БОЛ ҮРЭВСЭЛТ ӨВЧИН, БАС ХӨГШРӨЛТӨӨС СЭРГИЙЛЭХ ЧУХАЛ ХҮНС

Зөгийн бал эрүүл мэндэд тустай гэдгийг ерөнхийд нь сайн гэдгийг мэддэг боловч чухам ямар учраас, ямар өвчний үед хэрхэн хэрэглэдгийг тэр бүр мэддэггүй. Цэвэр балыг хурц үрэвсэлт бараг бүх өвчинд хэрэглэхийн сацуу зүрхний бүх эмгэг, доголдолд ач тусаа өгдөг болно.
Мөн нян устгах, өсөлт хөгжилтийг нь зогсоох өндөр чанартай учраас шарх
шалбархай, хөлдөх, түлэгдэх арьсны болон мөөгөнцрийн өвчнүүдэд хэрэглэдэг.
Эртний ном сударт зөгийн балын эрүүл ахуйн таван ашиг тустай чанарыг “ халууныг
арилгана, дотор засна, хор тайлна, хатсаныг чийглэнэ, өвдөхийг зогсооно”
хэмээн тодорхойлсон байдаг. Энэтхэгчүүд зөгийн балыг хөгшрөлтийг эсрэг эм болгон хэрэглэдэг байна. Манайд маш олон төрлийн бал худалдаалагдаж байгаа ба тэдгээрээс гадны улсын бус, өөрийн орны цэвэр балыг таньж авч хэрэглэх нь эрүүл мэндэд тус тустай юм. Худалдаанд гарч байгаа олон төрлийн балны хуурамч эсэхийг таних тийм ч амар биш. Ингээд танд цэвэр зөгийн балыг хэрхэн таних талаар зөвөлье.
Муу бал бол: -хэт чийгшилтэй байх, харлах, исэх, хөөсрөх.
-Зөгийн балны гадарга дээр толбо, хээ угалз гарсан байх, зузаан цагаан давхарга үүсэх эсвэл бараан шингэн тунарч байдаг. Зөгийн балыг цэвэр эсэхийг шалгахдаа усанд уусгаж үзнэ. Усанд уусгахад тунадасгүй байвал цэвэр байна. Харин хоолны цуу /уксус/ дусаахад уур гарч байвал цэвэр байж чаддаггүй. Харин зөгийн балыг гэрэлтэй, дулаан газар байлгавал ашигтай бодисоо алддаг тул хадгалалт чухал шүү. Мөн балыг хэт халуун ус буюу сүүнд хийж уусгах нь түүнд агуулагдах амин дэмүүдийг устгадаг тул бүлээн ус, сүүнд найруулж уугаарай. Яг цэвэр зөгийн баланд хүний бие махбодид ашигтай олон бодис байдаг.
-Зөгийн баланд агуулагддаг фитонцид хэмээх тустай бодис нь нян устгахаас гадна хоолойны ангина, буйлны үрэвсэл, яр шарх, арьсны өвчнийг анагаахад тустай.
-Эмэн хүрэн, зөөлөн цагаан, далийн өнгөтэй зөгийн балыг бактерийн эсрэг бодис хамгийн их агуулдаг.
-Зөгийн бал нь бие организмын бодисын солилцоог идэвхжүүлж, хоол боловсруулалтыг сайжруулдаг. Мөн зөгийн бал нь ходоодны шархыг анагаах, илүүдэл жинг багасгахад нөлөөтэй.
-Уураг, нүүрс ус, органик хүчил, фермент, микро элемент болон витамины хосгүй найрлага нь арьс болон салст бүрхэвчийн эд эсийг тэжээх, сэргээх үйлчилгээтэй.

ЭЛЭГ ЦӨСНИЙ ҮРЭВСЛИЙГ АНАГААНА
Өлөн элгэн дээр зөгийн балтай буцалсан ус ууж заншвал элэгний үйл ажиллагаа хэвийн болж, үрэвслийг анагаана. Зөгийн бал нь нүүрс усны асар өндөр агууламжтай хүнс тэжээлийн онц чухал хэрэглэгдэхүүн юм.

АМНЫ ХӨНДИЙГ ЦЭВЭРЛЭЖ, ШҮД ЦАЙРУУЛДАГ
Зөгийн балны уусмалаар хоолой амаа тогтмол зайлвал амны хөндийг бүхэлд нь цэвэрлэхээс гадна шүдийг хамгаалан цайруулахаас гадна 20-35 гр цэвэр балыг
ундаа маягаар хэрэглэвэл элдэв үрэвслээс сэргийлнэ.

ХООЛ БОЛОВСРУУЛАЛТЫГ САЙЖРУУЛДАГ
Зөгийн балны 2-3 хувийн уусмалыг хоолонд хольж хэрэглэхэд хоол боловсруулах эрхтэнүүдийн гэм анагаагдана.

НОЙРГҮЙДЛИЙГ АНАГААНА
Унтахын өмнө аяга бүлээн ус буюу сүүнд нэг хоолны халбага цэвэр зөгийн бал хутгаж ууна. Тайвширч, гүн нойрсохоос гадна гэдэсний үйл ажиллагаа сайжирна.

ХАНИАЛГАХЫГ ДАРНА
Нохойн хошууны жимсний нунтаг, үхрийн нүд, бөөрөлзгөнө, зөгийн бал дөрвийг тус бүр нэг хоолны халбагыг нийлүүлж дээр нь 100 мл буцалсан ус хийж 15 минут байлгадаг. Өдөрт гурван удаа хоолны өмнө хагас аягаар ууна. Зөгийн бал, нухсан сармис хоёрыг 1:1 харьцаатайгаар найруулж хоолны халбагаар усаар даруулж унтахдаа уудаг.

СУДАСНЫ ХАТУУРАЛТ
Сонгины шүүсийг шахаж зөгийн балтай тэнцүү хэмжээгээр хольж сайтар хутгаад устай саванд дүрж зөөлөн халаагаад хоолны халбагаар өдөрт гурван удаа ууна. Хоолны өмнө эсвэл дараа нь хэрэглэдэг. Ингэж заншвал судасны хатуурлын зовлон үзэхгүй.

ӨТГӨН ХАТАЛТЫГ ДАРНА
Жимс ногоо тогтмол хэрэглэдэггүй, голдуу цагаан гурил, мах иддэг хүний өтгөн байнга хатаж, улмаар бүх бие махбодио хордуулдаг. Тэгвэл өтгөн хатдаг хүмүүс, өглөө, оройд аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал уусгаж ууж заншвал зохилтой.

ХОДООДНЫ ШАРХЫГ НЭМЭХГҮЙ
Ходоодны шарх үүссэн үед өвдөлт маш хүчтэй өгдөг бөгөөд юу ч идэж болохгүйгээр гороож өвдөх мөртлөө удаан хугацаагаар хоосон байснаас гол харлах нь бий. Ходоодны шархыг газар авахуулахгүй байх шид зөгийн баланд бий. Орой нэг аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал хийгээд хутгалгүй хонуулна. Өглөө өлөн элгэн дээрээ хонуулсан зөгийн балаа хутгаад ууна.

ТОЛГОЙН ӨВЧИНД ТУСТАЙ
Толгой өвдөх нь айж цочих, сэтгэлийн хөдөлгөөн, тайван бус байдал, нар салхинд цохиулах, ханиад томуу хүрэх, даарч хөрөх зэрэг олон зүйлээс шалтгаалдаг.
Толгойн өвчнүүдээс хамгийн зовиуртай нь тархины мигрень юм. Энэ нь толгойн нэг тал руу хүчтэй өвдөх, 2-4 цаг заримдаа хэдэн өдөр ч дараалан үргэлжилж, хатгуулан өвдөлт өгөх нь бий. Тархины мигрень өвчтэй хүмүүс өвчин намдаах тусгай бэлдмэл хэрэглэхээс гадна зөгийн бал, балтай найруулсан бэлдмэл хэрэглэөэл тус болно. Хоол идэх үедээ цайны нэг халбага бал хэрэглэж байвал цагийн дараа толгой өвдөхөө болино. Мөн зөгийн балыг зарим ургамлын ханд, жимстэй найруулан хэрэглэх нь үр дүнтэй.
-Хамба шарилж, буурцагт ургамлын навчийг хооронд нь сайтар холиод тэдгээрээс хоолны дөрвөн халбагыг аяга халуун усанд хийж хандална. Орой унтахын өмнө
100 гр-ыг хоолны халбагыг балтай холин найруулж уухад сайн.

Monday, January 21, 2008

Цусны бvлэгтээ тохируулан хооллоорой

Та ямар бvлгийн цустай вэ? Энэ тухай хооллох бvрдээ санаж, зєв хоолоо сонгож хэрэглэх нь Таны эрvvл мэндэд чухал ач холбогдолтой.
Цусныхаа бvлэгт тохирсон хоол хvнс сонгох нь хvний эрvvл мэндэд сайнаар нєлєєлдєг. Тэгээд ч хvн ихэвчлэн идэж буй хvнснээсээ євчин авдгийг санахад илvvдэхгvй.
I БVЛГИЙН ЦУСТАЙ ХVМVVСХооллох дэглэмдээ нvvрстєрєгчийг болж єгвєл хэрэглэхгvй байх нь чухал.Тэд нvvрстєрєгч элбэгтэй хvнснээс зайлсхийж, харин уураг ихтэй хvнсний зvйлсээс огтхон ч татгалзах хэрэггvй. Єдєр тутмын хvнсэндээ талх, гоймонг бага хэрэглэвэл сайн.Аль болох єєх тосгvй мах хэрэглэ. Єєх тэдэнд ер сайн юм авчрахгvй. Шvvстэй шарсан мах сайн ид. Хэрвээ хоолны дэглэм сахихгvй бол ходоодны шарх, vе мєчний євчтэй болох магадлал єндєр гэдгийг vргэлж санах хэрэгтэй.
II БVЛГИЙН ЦУСТАЙ ХVМVVСЭнэ бvлгийн цустай хvмvvс хорт хавдар, зvрхний шигдээс тусах нь элбэг. Тиймээс хоол хvнсэндээ цагаан хоол тvлхvv хэрэглэ. Ялангуяа зуны цагт. Хоол хvнсэндээ байнга шинэ ногоонуудыг сонгоорой. Єдєр тутмын хvнсэндээ жимс, талх, цагаан будаа, гоймонг тогтмол хэрэглэвэл сайн.
III БVЛГИЙН ЦУСТАЙ ХVМVVСХоол хvнсний хатуу дэглэм баримтлах шаардлагагvй. Тэдэнд ингэж єєрийгєє зовоох нь илvvц. Гэхдээ єдєр тутмын хvнсэндээ мах, сvv, сvvн бvтээгдэхvvн, цєцгийн сvмстэй хvлд загас єргєн хэрэглэвэл тустай.
IV БVЛГИЙН ЦУСТАЙ ХVМVVСХамгийн ховор бvлгийн цустай хvмvvс учир тэднийг шинэ хvмvvс гэж нэрлэдэг. Тэд єєрсдийгєє азтай тєрсєнд тооцоход буруудахгvй. Учир нь ийм ховор цустнууд тийм ч амар євчин тусахгvй.Єєрєєр хэлбэл, тэднийг тємєр биетнvvд гээд хэлчихвэл хэтрvvлсэн болохгvй.Гэхдээ тємєр ч гэсэн хайлдаг болохоор хайрсан хуурсан хоолноос холхон явахгvй бол нэг л єдєр эрvvл мэнд тань дордсон байх вий.

Monday, January 7, 2008

Та гараа зєв угааснаар эмчид очих тоогоо цєєрvvлж чадна

Гарыг тогтмол угаах нь халдварт євчин тархахаас сэргийлэх хамгийн энгийн хялбар арга юм. Гараа тогтмол угааснаар та єєрийгєє болон бусдыг халдварт євчнєєс хамгаална.
ТА ГАРАА ХЭЗЭЭ УГААХ ВЭ-Бие зассаны дараа -Хоол идэх болон хийхийн ємнє.-Хvvхэд манцуйлсны дараа-Нусаа нийж, ханиаж найтаасны дараа-Хог хаягдалтай харьцсан, гадаа тоглож, гутал, улавчаа тайласны дараа-Євчтэй буюу гэмтсэн хvнийг асарсны дараа-Гэрийн тэжээвэр болон мал амьтантай харьцсаны дараа-Гар чинь бохир, хиртэй бол-Гэрээ цэвэрлэсний дараа гарыг хєєсрvvлэн савандаж угаах хэрэгтэй.-Гэр хорооллын єрх бvр энгийн гоожуурт угаагуур ашиглах хэрэгтэй. Учир нь саванд ус хийж амандаа усыг балган бохир усаа савны гадуур дотуур нь гоожуулан олон хvн дамжуулж угаах нь халдварт євчин дамжих нєхцєл бvрдvvлдэг.ГАРАА УГААХ ЗЄВ АРГА-Гараа усаар норгоно. Ус бvлээн байвал хир арилах нь илvv байдаг.-Гараа савандаж, 10-15 орчим секунд хєєсрvvл. Хурууны хоорондуур болон хумсны дотор тал зэрэг бичил биетэн байнга байдаг газарт саван тvрхэгдсэн эсэхийг нягтал. Мєн бугуйг vлдээж болохгvй.-Гарын бугуй, алга, хуруу болон хумсны дотор тал зэрэг бvх гадаргууг бvрэн угааж усаар зайл.-Цэвэр ус гоожтол усаар зайл.-Цэвэр алчуураар сайн хаттал нь арч.Боломжтой бол гараа хатаахдаа цэвэр, нэг удаагийн цаасан алчуур хэрэглэх нь илvv зохимжтой. Олон хvн арчдаг нойтон хиртэй алчуур нян vржих орчин болдог тул алчуурыг байнга хуурай байлгах хэрэгтэй. Гар угаахын ач холбогдлыг дутуу vнэлж болохгvй. Та угаагуурын ємнє хvvхэдтэйгээ хэдхэн минут зогссоноор эмчид очих тоог нь бууруулж чадна. ГАРАА ХАЛДВАРГVЙЖVVЛЭХ АРГАХалдвартай бохир материалтай харьцаж ажилладаг хvмvvс болон гар хэт бохирдсон тохиолдолд савандаж угаах нь нян бактерийг бvрэн устгахгvй. Ийм vед гарыг савантай усаар угаахаас гадна халдваргvйжvvлэх бодис хэрэглээрэй.Гар халдваргvйжvvлэх нь нэмэлт бодис хэрэглэх vед таны гар дээр амьдарч буй нян бактер устгана.Xалдваргvйжvvлэх бодист спирт агуулсан халдваргvйжvvлэгч, хлор агуулсан бодис, иод агуулсан нэгдлvvд багтана. Ийм бо-дисыг єєрсдєє найруулж хэрэглэж болно. Гэхдээ халдваргvйжvvлэх бодисын эзлэх хувь 0.5-1 байхаар найруулах шаардлагатай.